![](/uploads/201404/news/thumb/61e4e305bb70b099665f34bbbafae606_x3.jpg)
Япон Улсын Батлан хамгаалахын сайд Онодэра Ицүноригийн урилгаар Монгол Улсын Батлан хамгаалахын сайд Д.Бат-Эрдэнэ тус улсад албан ёсны айлчлал хийж байгаа билээ.
2014 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийн үдээс өмнө Монгол Улсын Батлан хамгаалахын сайд Д.Бат-Эрдэнэ тэргүүтэй төлөөлөгчид Япон Улсын Үндэсний Батлан хамгаалахын их сургуульд зочилжээ.
Мөн өдрийн үдээс хойш Монгол Улсын Батлан хамгаалахын сайд Д.Бат-Эрдэнэ тэргүүтэй төлөөлөгчид цэргийн дурсгалын хөшөөнд цэцэг өргөсний дараагаар Япон Улсын Батлан хамгаалах яаманд хүрэлцэн ирэхэд тус улсын Батлан хамгаалахын сайд ноён Онодэра Ицүнори Монгол Улсын Батлан хамгаалахын сайд Д.Бат-Эрдэнийг хүндэт харуулын хамтаар хүндэтгэн хүлээн авлаа.
Ёслолын арга хэмжээний дараагаар хоёр улсын Батлан хамгаалах сайд нарын албан ёсны уулзалт хэлэлцээ эхэлж, дэлхий дахины болон бүс нутгийн хэмжээнд тулгарч буй аюулгүй байдлын зарим асуудлууд болон хоёр улсын батлан хамгаалах бодлого, салбарын харилцаа, хамтын ажиллагааны талаар харилцан санал солилцож хэлэлцжээ.
1995 оноос хойш хоёр орны батлан хамгаалах салбарын харилцаа бүх түвшний харилцан айлчлал хийх, бүс нутгийн аюулгүй байдлын асуудлаар харилцан мэдээлэл солилцох, зөвлөлдөх уулзалт хийх, цэргийн боловсон хүчний сургалт зэрэг хэлбэрүүдээр амжилттай хөгжиж байгаа бөгөөд сүүлийн жилүүдэд цэргийн инженер, цэргийн эмнэлэг гэсэн үндсэн чиглэлээр хоёр тал нягт хамтран ажиллаж байна.
Батлан хамгаалахын сайд Д.Бат-Эрдэнэ Япон улсад айлчиллаа | ||
Үзсэн: 1000 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.