Шууд Chart

Газар тариалан эрхлэгчид чууллаа

2014-04-18 09:59:53

Үйлдвэр хөдөө аж ахуйн яам, Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, Тариалан эрхлэлтийг дэмжих сан, Нийслэлийн Үйлдвэр, хөдөө аж ахуйн газар хамтран “Хөдөө аж ахуйн тоног төхөөрөмж, усалгааны технологи” сэдэвт сургалт зохион байгууллаа.

Сургалтад нийслэл, дүүргийн хөдөө аж ахуйн мэргэжилтнүүд, газар тариалан эрхэлж буй аж ахуйн нэгж, иргэд оролцож,  төмс, хүнсний ногоо тариалах арга зүйн зөвлөгөөг мэргэжлийн доктор, профессорууд өгчээ.

Талбайн сургалтын хүрээнд өнөөдөр Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хороо “Их булгийн тохой”-н тариалангийн талбайд сүүлийн үед газар тариаланд ашиглаж буй дэвшилтэт техник технологи бүхий бага, дунд оврын трактор, мананжуулагч усалгаа, бороожуулагч усалгаа, намираа бороожуулагчийн ажиллагааг газар дээр нь туршин өвлийн хүлэмжтэй танилцуулна. 

Нийтэлсэн: Д.Жамбалдорж

Газар тариалан эрхлэгчид чууллаа  
Үзсэн: 1195 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй