Шууд Chart

Цэцэрлэг, бага сургуулийн цогцолборыг Канад технологиор барина

2014-04-18 10:09:07

СХД-ийн 25 дугаар хорооны 170 цэцэрлэг нь анх удаа Канад технологиор барьж, ашиглалтад оруулсан цэцэрлэг юм. Дөрвөн жилийн өмнө ашиглалтад оруулсан энэхүү цэцэрлэгийг Дэлхийн банкны санхүүжилтээр барьжээ.

Канад технологиор цэцэрлэг барихын давуу тал нь үнэ өртөг хямд, жилийн аль ч улирлад барилгын ажил явуулах боломжтой төдийгүй газар хөдлөлтөд тэсвэртэй, модон барилга учраас хүүхдэд ээлтэй орчин бүрдүүлдэг байна.

Нийслэлд энэ онд 16 цэцэрлэг бага сургуулийн цогцолбор барьж ашиглалтад оруулахаар төлөвлөн ажиллаж байгаа бөгөөд 170-р цэцэрлэгийн хашаанд нэг цогцолборыг барихаар шийдвэрлэсэн юм.

Тиймээс энэхүү цэцэрлэгийг өргөтгөж бага сургууль, цэцэрлэгийн цогцолбор болгох бүрэн боломжтойг хотын дарга онцлож байлаа.

Учир нь Канад технологиор барьсан барилгыг шаардлагатай үед өргөтгөх, багасгах боломжтой байдаг байна.

Нийтэлсэн: Д.Жамбалдорж

Цэцэрлэг, бага сургуулийн цогцолборыг Канад технологиор барина  
Үзсэн: 1181 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй