
“Морин хуурын олон улсын IV наадам-уралдаан 2014” Улаанбаатар хотноо энэ сарын 26-ны өдрөөс ирэх тавдугаар сарын 1-ний хооронд болох гэж байна. Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн “Морин хуураа дээдлэн дэлгэрүүлэх тухай” зарлигийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд зохион байгуулагдах уг наадамд манай морин хуурчдаас гадна Япон, ОХУ, БНХАУ, АНУ, БНСУ, Герман, Францын 100 гаруй морин хуур суралцагч, сонирхогч, урлаач, эрдэмтэн судлаачид оролцох санал хүсэлтээ ирүүлжээ. Наадмыг ССАЖЯ, Дэлхийн морин хуурын холбоо, Монгол туургатны соёл, эрдэм шинжилгээний сан зэрэг байгууллага хамтран зохион байгуулах юм.
Морин хуурчид Монголд чуулна | ||
Үзсэн: 1462 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.