Шууд Chart

Сурын харвааны шинэ цолтнууд тодорлоо

2013-07-12 17:31:51

Өнөөдөр монголын үндэсний сурын талбайд шинэ цолтнууд олноороо төрлөө. Эрэгтэй, эмэгтэй халх сурын харвааны түрүү Улсын мэргэн харваач, спортын мастер Л.Отгонбаяр  хоёр дахь удаагаа түрүүлж улсын хошой мэргэн цолны болзол хангасан бол  эмэгтэй харваанд  монгол улсын хошой мэргэн харваач Л. Оюунчимэг 3 дахь удаагаа тэргүүлэн цолоо баталсан гайхам амжилтаар наадамчин түмнээ баясгалаа.

Мөн Баян-өлгий аймгийн харьяат монгол улсын мэргэн харваач  н.Батгэрэлийн шавь н.Алтанбагана, залуу харваач М.Мөнх-эрдэнэ,  энэ наадмын түрүү Монгол улсын хошой мэргэн харваач Л.Оюунчимэгийн шавь Н.Энэрэл  нарын гурван харваач Спортын мастер, Говь-Алтай аймгийн харвяат харваач Б.Оюун-Эрдэнэ Дэд мастерийн болзлыг тус тус хангалаа.

Нийтэлсэн: Ж.Мядагбадам

Сурын харвааны шинэ цолтнууд тодорлоо  
Үзсэн: 1676 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй