Шууд Chart

Японы эрдэмтэд хулганын үр хөврөлийн эсийг ашиглан “бичил” зүрх бүтээжээ

2020-09-15 12:30:46

Япон улсын эрдэмтэд хулганын үр хөврөлийн эсийг ашиглан хэвийн ажиллагаатай зүрхийг бүтээж чадсан байна . Энэ зүрх овор хэмжээний хувьд  тун жижиг юм. 

“Бяцхан” зүрхийг бүтээх туршилт, судалгааг  Токиогийн Анагаах Ухаан, Шүдний Их сургуулийн профессор Ишино Фүмитошигоор ахлуулсан баг явуулсан юм. Тэд хулганын үр хөврөлийн эсэн дээр “Ламинин” гэх тусгай уургийг нэмжээ. Ер нь үр хөврөлийн эсүүд  биеийн бусад бүх төрлийн эсүүдэд хувилах онцгой чадвартай байдаг байна.  Японы эрдэмтдийн зохиомол орчинд бүтээсэн  зүрх хоёр долоо хоногийн  дотор 1 миллиметрийн өргөнтэй болж томорчээ.

Тус бяцхан зүрх нь амьд хулганынх шиг бүтэцтэйгээс гадна зохилдог юм. Зохиомол орчинд бүтээсэн зүрхийг  шинэ  эм, бэлдмэлийн аюулгүй байдлыг туршихад ашиглах боломжтой  юм.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Японы эрдэмтэд хулганын үр хөврөлийн эсийг ашиглан “бичил” зүрх бүтээжээ  
Үзсэн: 1205 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй