ОХУ-ын эрчим хүчний дэд сайд төсвийн мөнгөнөөс 600 гаруй сая рубль завшсан хэрэгт сэжиглэгдэн баривчлагдсан болохыг мөрдөгчид лхагва гарагт мэдээллээ.
Эрчим хүчний сайд Александр Новакын найман дэд сайдын нэг Анатоли Тихонов нь мэдээллийн технологийн шинэ системд зориулсан 7.9 сая доллар орчим төсвийн хөрөнгийг зүй бусаар ашигласан хэрэгт буруутгагдаад байгааг тус улсын гэмт хэрэгтэй тэмцэх хамгийн том байгууллага болох Мөрдөн шалгах хорооноос мэдэгдсэн юм.
Тихонов нь 2013-2015 оны хооронд Оросын Эрчим хүчний агентлагийг удирдаж байх үедээ дээрх мөнгийг завшсан болохыг мэдээний “Коммерсантъ” агентлаг мэдэгдэв.
ОХУ-д авлига ихээхэн түгээмэл бөгөөд авлигатай тэмцэхээр Ерөнхийлөгч В.Путины амлалтын хүрээнд сүүлийн жилүүдэд тус улсын хэд хэдэн сайд, дэд сайд, өндөр албан тушаалтнууд саатуулагдаад байгаа билээ.
Оросын Эрчим хүчний дэд сайд авлигын хэргээр баривчлагджээ | ||
Үзсэн: 594 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.