Шууд Chart

“Жирэмслэлтийн өмнөх үнэ төлбөргүй төсөл” хэрэгжиж байна

2014-04-18 12:31:59

“Жирэмслэлтийн өмнөх үнэ төлбөргүй төсөл”-д Хятадын хөдөө тосгоны бүх иргэн  хамрагдаад байна. 

Жирэмслэлтийн өмнө эрүүл мэндийн үзлэгт хамрагдсанаар гажиг согогтой хүүхэд төрөхөөс урьдчилан сэргийлэх чухал арга хэмжээ болох юм. 2010 оноос Хятадын Эрүүлийг хамгаалах, төлөвлөгөөт төрөлтийн хороо энэхүү төслийг хэрэгжүүлж эхэлсэн. Хүүхэдтэй болох  хүсэлтэй хөдөө тосгоны гэр бүлд эрүүл мэндийн сургалт, эрүүл мэндийн шинжилгээ, эрсдлийн үнэлгээ хийх, зөвлөгөө өгөх зэрэг 19 төрлийн төлбөргүй үйлчилгээ үзүүлдэг байна. 2013 оны байдлаар тус төсөлд нийт нэг тэрбум 626 сая юань зарцуулж, 22 сая гаруй хөдөө тосгоны хүмүүст үйлчилгээг үзүүлжээ.

Хятад улс 2015 он гэхэд уг төсөлд хотын оршин суугчдыг хамруулах төлөвлөгөөтэй байгаа аж.
Нийтэлсэн: А.Бүдрагчаа

“Жирэмслэлтийн өмнөх үнэ төлбөргүй төсөл” хэрэгжиж байна   
Үзсэн: 1286 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй