Шууд Chart

Монгол дуучин олон улсын уралдаанд байр эзэлжээ

2014-04-18 12:44:07

ОХУ-ын Липецк хотноо Надежда Обуховагийн нэрэмжит Дуурийн залуу дуучдын бүх Оросын VI уралдаан энэ сарын 6-9-нд болжээ.

Энэхүү олон улсын уралдаанд ОХУ-ын хотууд, АНУ, Англи, Франц, Монгол, Хятад, Япон, Өмнөд Солонгос, Украин, Белорусь, Абхаз, Куба зэрэг улсын 217 дуучин оролцжээ.

Английн Үндэсний дуурь болон Санкт-Петербургийн Марийн театрын гоцлол дуучид зэрэг хүчтэй өрсөлдөгчидтэй энэ уралдаанд Монгол Улсаа төлөөлж Гнесины нэрэмжит Оросын хөгжмийн академийн II дамжааны оюутан Ч.Бадрал, Москвагийн Соёл урлагийн улсын их сургуулийн V дамжааны оюутан Б.Монголхүү нар оролцсоноос Ч.Бадрал II байр эзлэж диплом, мөнгөн шагналаар шагнуулжээ.

Тэрээр урьд нь  ЗХУ-ын Ардын жүжигчин А.П.Ивановын нэрэмжит Дуурийн дуу дуулаачдын Олон улсын VIII уралдаанд оролцож Гран-при шагнал хүртэж байжээ.

Нийтэлсэн: Д.Жамбалдорж

Монгол дуучин олон улсын уралдаанд байр эзэлжээ  
Үзсэн: 1247 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй