Шууд Chart

Буруу хооллолт таны хүүхдийг “махан бөмбөг” болгож мэднэ

2014-04-18 12:45:17

Цахим ертөнцөд 10 мянга гаруй лайк, 36 мянга орчим шэйртэй нэгэн бичлэг эрчимтэй түгж байна. Буруу хооллолтоос үүдэлтэйгээр таргалсан эдгээр хүүхдийн бичлэгийн үзээд эцэг, эхчүүд минь балчир үрсээ анхааралдаа аваарай. Таргалалт залуужиж байна. Хэдхэн жилийн өмнө энэ сэдэв бидэнд хамааралгүй мэт санагддаг байсан. Харин одоо таргалалт монголчуудын хувьд анхаарахгүй орхиж болохгүй сэдэв болсонтой маргах хүн үгүй биз ээ. Хөдөлгөөний дутагдал, буруу хооллолт гээд таргалалтыг дэмждэг болгоныг бид өдөр тутмын амьдралдаа хэрэглэж, хэрэгжүүлсээр байгаа. Та хүүхдэдээ эрүүл хүнс өгч, аль болохоор хөдөлгөөнийг нь дэмжсэн спортоор хичээллүүлэх хэрэгтэй шүү. Эрүүл монгол хүүхэд эх орны баялаг.          

 

Нийтэлсэн: Ж.Тагтаа

Буруу хооллолт таны хүүхдийг “махан бөмбөг” болгож мэднэ   
Үзсэн: 4718 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй