Шууд Chart

Монголын тулаанчид ялалт байгуулжээ

2014-04-18 12:52:00

Тайландын үндэсний баярт зориулсан мэргэжлийн муай-тай боксчдын чансаа ахиулах халз тулаан энэ сарын 15-нд Бангконг хотод  болж манай улсын гурван тамирчин ялалт байгуулжээ.

Муай-тай боксын спортоор дэлхийд эх орныхоо нэрийг гаргаж байгаа ОУХМ Н.Бат-Эрдэнэ хоёрдугаар үед илт давуугаар, С.Мядагмаа нэгдүгээр үед өрсөлдөгчөө хүнд цохилтоор ялсан бол Б.Гантогтох таван үе тоглож, оноогоор өрсөлдөгчөө буулган авчээ.

Энэ амжилтаар манай муай-тай боксчид Тайландын үндэсний баярт зориулсан тэмцээнд түрүүлж, хувийн чансаагаа ахиуллаа.

Манай тамирчдаас Н.Бат-Эрдэнэ дөрөвдүгээр сарын 28-нд “WMC” холбооны аваргын төлөө өрсөлдөх бол Б.Гантогтох зургаадугаар сард Ази тивийн аваргын төлөө өрсөлдөнө.

 

Нийтэлсэн: Д.Жамбалдорж

Монголын тулаанчид ялалт байгуулжээ  
Үзсэн: 1377 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй