![](/uploads/201404/news/thumb/310b09d0bd4fb34245ae4eec99ce069c_x3.gif)
Колумбын нэрт сэтгүүлч, зохиолч, Нобелийн шагналт Габриел Гарсиа Маркес өвчний улмаас 87 настайдаа Мехико хотод таалал төгсжээ.
Габриел Гарсиа Маркес 1927 оны гуравдугаар сард төрсөн. Дэлхийн орчин үеийн Испани хэлний аугаа их зохиолчдын нэг. Тэрээр "Зуун жилийн ганцаардал", "Үхлийн хөтөч" зэрэг сонгодог бүтээлээрээ дэлхийн утга зохиолд өөрийн нэрээ мөнхлөн үлдээсэн юм. 1982 онд Нобелийн утга зохиолын шагнал хүртсэн бөгөөд түүний бүтээлийг дэлхийн 40 гаруй хэлээр хэвлэн гаргасан. Тэрээр Латин Америкийн шидэт реализмын суут төлөөлөгч болсон юм.
“Зуун жилийн ганцаардал” номын зохиолч 87 насандаа таалал төгсжээ | ||
Үзсэн: 1647 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.