![](/uploads/201307/news/thumb/3484828a09af90c73bc723319eb41a21_x3.jpg)
Монгол улсын хошой мэргэн харваач цолны болзол хангасан Л.Отгонбаяр харваачийг сэтгүүлчид золтой л өргөөд явчихсангүй. Мөн баяр хүргэх гэсэн харваачдын дунд харвааны цэгээс нилээд холдож түрэгдэн явах зуураа ярилцлага өгсөөр явсан юм.
Анх 2010 онд үндэсний их баяр наадмын сурын харваанд түрүүлж Монгол улсын мэргэн харваач цол хүртэж байсан Ховд аймгийн Булган сумын уугуул Эрдэнэт үйлдвэр, Хангарьд спорт хорооны харваач Л.Отгонбаяр энэ жилийн наадамд дахин түрүүлж цолоо баталснаар ийнхүү олны талархлыг хүлээсэн билээ.
2006 оноос хойш улсын наадамд цэц мэргэнээ сорьж буй залуухан харваач хэвлэл мэдээллийнхээр дамжуулан “Монгол улсын хошой мэргэн харваач болсондоо маш их баяртай байна. Удахгүй нутаг явна. Ховд аймагтаа очиж арван жилийн ангийнхантайгаа нийлнэ ээ. Баяраа сайхан тэмдэглэнэ” хэмээн хэлсэн юм.
Энэ жил сүүлийн шигшээ найман эрэгтэй харваачдын гурав нь Хангарьд спорт хорооны харваач байсан бөгөөд сүүлийн жилүүдэд хорооныхоо нэрийг өндөрт өргөж яваа түүнийг тэвэрч үнсэх хүмүүсийн тоо олон байхаас ч аргагүй биз ээ.
Шинэхэн хошой мэргэн харваач нутаг явж ангийнхантайгаа “нийлнэ” | ||
Үзсэн: 2765 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.