![](/uploads/201404/news/thumb/3171231c0b015624a0218b44eea8e402_x3.jpg)
Уран сайхны гимнастикийн 2014 оны Улаанбаатар хотын аварга шалгаруулах тэмцээн энэ амралтын өдрүүдэд буюу энэ сарын 19-20-ны өдрүүдэд зохион байгуулагдахаар болжээ.
Тэмцээн ганцаарчилсан төрлийн бага нас, охидын 1, 2, 3 хэрэглэл, өсвөрийн 1, 2, 3-р зэрэг, спортын дэд мастер, спортын мастер гэсэн есөн зэргийн ангилал болон багийн төрлөөр 11 нас хүртэлх өсвөрийн тамирчдын дунд явагдах юм.
Нийслэлийн Биеийн тамир, спортын газрын мэдээлснээр тэмцээнийг олон улсын гимнастикийн холбооны дүрмээр шүүн явуулах ажээ.
Уран сайхны гимнастикийн аварга тодруулна | ||
Үзсэн: 1465 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.