Шууд Chart

Монгол, Хятадын Хилийн дэглэмийн хамтарсан комиссын III хуралдааныг цахимаар зохион байгууллаа

2020-09-22 17:44:12

Монгол, Хятадын Хилийн дэглэмийн тухай Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Засгийн газар хоорондын гэрээний 47 дугаар зүйлийн дагуу Монгол, Хятадын Хилийн дэглэмийн хамтарсан комиссыг 2013 онд байгуулсан. Энэхүү хамтарсан комиссын III хуралдааныг энэ оны 9 дүгээр сарын 22-ны өдөр цахим хэлбэрээр зохион байгуулав. Тус хуралдааны монголын талын төлөөлөгчдийг Гадаад харилцааны яамны Олон улсын гэрээ, эрх зүйн газрын дэд захирал Г.Батчимэг, хятадын талын төлөөлөгчдийг БНХАУ-ын Гадаад хэргийн яамны Хил, далайн хэргийн газрын зөвлөх Жан Линь нар тэргүүлж, бусад холбогдох байгууллагын төлөөлөгчид оролцов.

Хуралдаанаар талууд 2018 онд Улаанбаатар хотноо зохион байгуулсан Монгол, Хятадын Хилийн дэглэмийн хамтарсан комиссын II хуралдааны протоколын хэрэгжилтийг өндрөөр үнэлж, хоёр улсын хил орчмын нутаг дэвсгэрт хилийн дэглэм сахиулах үйл ажиллагаа, хилийн ус, хил дамнасан ой хээрийн түймэр, хилийн бүсэд хүн, малын халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх асуудлаар санал солилцож, хилийн боомтын харилцаа, хамтын ажиллагааг улам өргөжүүлэн, хөгжүүлэхэд бэлэн байгаагаа илэрхийлсэн байна.

 


Монгол, Хятадын Хилийн дэглэмийн хамтарсан комиссын III хуралдааныг цахимаар зохион байгууллаа   
Үзсэн: 625 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй