Шууд Chart

Гэмт хэргийн шинжтэй 85 гомдол, мэдээллийг шалгав

2020-09-23 16:48:09

Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс 2020 оны 9 дүгээр сарын 14-нээс 9 дүгээр сарын 18-ны өдрүүдэд гэмт хэргийн шинжтэй 28 гомдол, мэдээлэл хүлээн авч, нийт 85 гомдол, мэдээллийг шалгав. Үүнээс 14 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, 11 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах саналтайгаар прокурорт шилжүүлсэн байна. Ажиллагаанд одоогоор 60 гомдол, мэдээлэл шалгагдаж байна.

Өнгөрсөн долоо хоногт эрүүгийн 475 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулснаас 9 эрүүгийн хэргийг шүүхэд шилжүүлэх, 8 хэргийг хаах саналтайгаар прокурорт шилжүүлж, 1 эрүүгийн хэргийг нэгтгэн шалгаж байна. Одоогоор ажиллагаанд 457 хэрэг шалгагдаж байна.


Гэмт хэргийн шинжтэй 85 гомдол, мэдээллийг шалгав  
Үзсэн: 707 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй