Мэдээ

Чөлөөт цаг

Спорт

Бусад

МҮОНРТ

Шууд Chart

Хөрөг зурахдаа бичгийн машин ашигладаг Энэтхэгийн уран бүтээлч...

2020-09-24 11:36:00
Error loading player: No playable sources found

Энэтхэгийн зураач Гурумурти сүүлийн 50 гаруй жилийн туршид бичгийн машин ашиглан гайхалтай бүтээлүүд туурвиж иржээ. Тэрээр ийм өвөрмөц аргаар Махатма Ганди,  Барак  Обама, Индира  Ганди  гээд улс төр, нийгмийн  алдартнуудын  хөрөг  зургыг  зурсан байна. 

Гурумурти  уг нь банкны  салбарт ажилладаг байжээ. Тэрбээр чөлөөт цагаараа бичгийн машин ашиглаж өөрийн хүндэлж  явдаг улс төрчдийнхөө хөрөг зургийг бүтээдэг байсан  аж. Бичгийн машинаар минутад  95 үг бичиж чаддаг тэрбээр  хөрөг зургаа урлахдаа  ийм хурдан шивэх шаардлага гардаггүй гэжээ.

Гурумурти нь  банканд  ажиллаж байхдаа зурсан хөрөг зургуудаараа  жижигхэн үзэсгэлэн хүртэл   гаргаж  байсан бөгөөд уран бүтээлдээ  бүх цагаа зориулахын тулд   2001  онд  сайн дураараа гавьяаныхаа амралтад гарсан аж.  Одоо Гурумурти Ерөнхий сайд Нарендра Модигийн  анхныхад  тооцогдох  өнгөт  хөрөг зургийг бичгийн машинаараа  зурахаар  төлөвлөж байгаа гэнэ. 

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Хөрөг зурахдаа бичгийн машин ашигладаг Энэтхэгийн уран бүтээлч...  
Үзсэн: 2409 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй