![](/uploads/201404/news/thumb/b96f925f6977d2d79171077888922dfa_x3.jpg)
Дэлхийн гэр бүлийн баярын өдрийг угтан Баянзүрх дүүргийн Хүүхэд гэр бүл хөгжлийн төвөөс санаачлан зохион байгуулж буй “Гэр бүлээрээ” аяны нээлтийн арга хэмжээ өнөөдөр боллоо.
“Гэр бүлээрээ” аяны хүрээнд эцэг, эхчүүд рүү хандсан “Манай гэр бүл” сургалтыг эхлүүлээд байгаа бол ирэх сарын 10-нд Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар гэр бүлээрээ мод тарих арга хэмжээг зохион байгуулахаар төлөвлөөд байгаа аж. Мөн хүүхэд, өсвөр үеийнхэнд Монгол үндэстний соёлын биет бус өвийг таниулах, уламжлалыг түгээн дэлгэрүүлэхэд эцэг, эх гэр бүлийн оролцоог нэмэгдүүлэх зорилгоор “Нийслэл хот-нийслэлийн иргэн” танилцах аяллыг хийхээр зэхээд байгаа ажээ.
Түүнчлэн гэр бүлд архи тамхи, мансууруулах бодисын хор хөнөөлөөс урьдчилан сэргийлэх, эрүүл мэндийн зөвлөгөө, сургалт, мэдээллийг өгөхөөр “Бид хорт зуршлаас татгалзая” арга хэмжээг зохион байгуулахаар болжээ. Харин гэр бүлийн эрүүл мэндийг дэмжих зорилгоор Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд гэр бүлийн өглөөний гүйлтийг зохион байгуулахаар болсон талаараа тус дүүргийн Хүүхэд гэр бүл хөгжлийн төвөөс мэдээллээ.
Гэр бүлээрээ хамтдаа | ||
Үзсэн: 1733 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.