Шууд Chart

ОУХБХ-ны шүүгч Д.Түмэнбаяр зодог тайллаа

2020-09-29 12:14:59

Хөлбөмбөгийн шүүгчийн замналаа 2004 онд эхлүүлж, 2012 онд ОУХБХ-ны шүүгч болсон Должинсүрэнгийн Түмэнбаяр зодог тайлжээ.

Тэрбээр 17 жилийн турш нийт 1242 тоглолт шүүн явуулсанаас 277 нь дээд лигийнх, 170 нь футзалын дээд лигийнх байсан аж.

Хүн бүрийн сонгож хийгээд байдаггүй энэхүү шүүгчийн ажлыг хийхдээ 2014 онд Монгол Улсын шүүгч, 2018 оны "Алтан шүгэл" шагналыг хүртэж, хоёр удаа дээд лигийн шилдэг шүүгчээр шалгарсан байна.

Нийтэлсэн: У.Баярсайхан

ОУХБХ-ны шүүгч Д.Түмэнбаяр зодог тайллаа   
Үзсэн: 1000 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй