![](/uploads/201404/news/thumb/dd43457c73dd32e2538583e3b91e38e7_x3.jpg)
Төрийн соёрхолт яруу найрагч О.Дашбалбарын мэндэлсний 57 насны ойд зориулсан “Эх орон, оюун санаа-яруу найраг” наадам өнгөрсөн амралтын өдрүүдэд Сүхбаатар аймгийн “Жаахан Шарга” театрт боллоо.
Эхний шатаас шалгарч нийслэл хот болон Сүхбаатар, Орхон, Өвөрхангай, Говьсүмбэр, Дорнод, Хэнтий, Ховд аймгаас хүрэлцэн очсон 40 гаруй найрагчид гурван даваагаар шүлгээ уншсанаас яруу найрагч Ай.Төмөр-Очир /Сүхбаатар/, яруу найрагч М.Минжинсайхан /нийслэл хот/ тэргүүн байр эзлэж, яруу найрагч Ц.Оюундэлгэр /Сүхбаатар/, Т.Дарханхөвсгөл /нийслэл хот/ удаалж, Л.Лхагвасүрэн /Орхон/, Ч.Энхтөр /Говьсүмбэр/ гуравдугаар байр эзлэлээ. Их найрагчийн төрсөн нутаг Наран сумын дунд сургуулийн сурагч Н.Оюунтуяа /Сүхбаатар/ тусгай шагнал хүртсэн юм.
“Эх орон, оюун санаа-яруу найраг” наадам боллоо | ||
Үзсэн: 1213 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.