Шууд Chart

”Монгол элэглэл-2014” болно

2014-04-21 09:45:26

Элэглэгч Ж.Булган-Эрдэнэ, Т.Анхбаяр, Б.Нямхүү нарын хамтран байгуулсан “Пароди” хамтлаг болон элэглэлийн мастеруудын "Чапи & Суурь" хамтлагийн нэгдсэн “Монгол элэглэл-2014” тоглолт өнөөдөр болно.

Нийгэм, улс төрийн өнөөгийн байдлыг элэглэлээр тольддог эрхмүүдийн анхны нэгдсэн тоглолтын үеэр дуу хуур байхгүй ч гурван цагийн турш элэглэлийн ертөнцөөр таныг аялуулах юм.

Хотын дарга Э.Бат-Үүл, “Камертон” хамтлагийн дуучин Д.Болд, Ноён Бондгор, “Хип хоп” холбооны тэргүүн Баавар зэрэг олны танил хүмүүсийг тун адилхан дууриах элэглэгчдийн тоглолт өнөөдөр 19:00 цагаас Монгол бөхийн өргөөнд болно.

Нийтэлсэн: Д.Жамбалдорж

”Монгол элэглэл-2014” болно   
Үзсэн: 2375 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй