Шууд Chart

Эверестийн цасны нурангийн дараа сураггүй болсон гурван хөтчийг хайхаа зогсоов

2014-04-21 09:47:41

Өнгөрсөн баасан гарагт Эверестэд болсон цасны нурангын дараа сураггүй болсон гурван хөтчийг хайх ажиллагааг зогсоосон гэж BBC мэдээллээ. 5.800 метрийн өндөрт орших баазын ойролцоо болсон цасны нурангын улмаас тэдгээр Шерпи үндэстнүүдтэй цуг авиралт хийж явсан 13 хүн мөн амиа алдсан байна. Энэ нь орчин үеийн уулын спортын түүхэнд хамгийн олон хүн нэг дор амь үрэгдсэн тохиолдол болжээ. Шерпичүүд авирагчдын багаж хэрэгсэл болон бусад бараануудыг баазуудад хүргэхийн тулд голцуу 20-25 удаагийн авиралт, буулт хийдэг учраас тэдний хувьд эрсдэл илүү өндөр байдаг байна.

Эверестийг зорих жуулчдын тоо нэмэгдсэнтэй холбоотойгоор аюулгүй байдал болон байгаль орчны бохирдлын асуудал хөндөгдөх болоод байгаа юм. Гэхдээ Балба улсын удирдлагууд дэлхийн ноён оргил руу аялах хүсэлтэй хүмүүсээс авах хураамжийнхаа хэмжээг ирэх жилээс бууруулахаар төлөвлөжээ.  Энэ улиралд тус улсын Засгийн газар гадаадын 334 уулчинд авирах зөвшөөрөл олгосон нь өнгөрсөн оныхоос огцом өссөн дүн болж байна.

РАЛЬДИЙ.А /shuum.mn/

Нийтэлсэн: РАЛЬДИЙ.А

Эверестийн цасны нурангийн дараа сураггүй болсон гурван хөтчийг хайхаа зогсоов  
Үзсэн: 1704 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй