![](/uploads/201404/news/thumb/1bc6f26bce05d46b43ce70a31213be04_x3.jpg)
Халхын голын дайны ялалтын 75 жилийн ойг угтсан олон ажлын нэг нь Улаанбаатар хот дахь Зөвлөлтийн дайчдын хөшөө дурсгалыг сэргээн засварлах ажил юм.
“Улаанбаатар төмөр зам” хувь нийлүүлсэн нийгэмлэг хоёр орны ард түмний найрамдал, цэрэг дайчдын дайчин нөхөрлөлийн билэг тэмдэг болсон хөшөө дурсгалыг сэргээн засварлах ажилд туслах санаачилга гаргалаа.
Тус нийгэмлэгийн нэгдүгээр орлогч дарга И.А.Домбровский “Бид Зайсан толгой дахь Зөвлөлтийн дайчдын хөшөө дурсгалыг сэргээн засварлах ажлыг гүйцэтгэхээр болжээ. Ирэх сарын 6-нд засварлах ажлыг дуусгаж, ялалтын баяраар цэцэг өргөхөд бэлэн болгох төлөвлөгөөтэй ажиллаж байгаа" гэсэн байна.
Зөвлөлтийн дайчдын хөшөөг сэргээн засварлана | ||
Үзсэн: 1035 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.