Шууд Chart

"Giorgio Armani" 270 сая еврогийн татварын маргаанаа шийджээ

2014-04-21 10:00:43

"Giorgio Armani" брэнд Италийн татварын албанд 270 сая еврогийн татвараа төлсөн байна. Гадаад дахь салбаруудтай нь холбоотой төлбөрийг ийнхүү барагдуулсан гэдгийг компанийн хэвлэлийн төлөөлөгч батлан мэдэгдсэн ч энэ талаар илүү дэлгэрэнгүй мэдээлэл өгөхөөс татгалзжээ. Харин Италийн "Sole 24 Ore" сонинд "Armani"-ийн эсрэг үүсгэсэн татвартай холбоотой бүх заргыг хаасан гэж мэдээлсэн байна. "Reuters"-ийн мэдээлснээр 2012 онд "Armani"-ийн борлуулалт хоёр тэрбум еврог давж өсчээ.

Өнгөрсөн онд алдартай дизайнерууд болох Доменико Долче, Стефано Габбана нар олон сая еврогийн татвараас зайлхийсэн хэрэгт буруутгагдсан бөгөөд 20 сарын хорих ял сонссон юм. Гэхдээ тэд шүүхийн шийдвэрийг давж заалдаад байгаа аж.

РАЛЬДИЙ.А /shuum.mn/

Нийтэлсэн: РАЛЬДИЙ.А

"Giorgio Armani" 270 сая еврогийн татварын маргаанаа шийджээ  
Үзсэн: 2080 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй