Шууд Chart

Дорнодод дөрвөн сумын нутгийг хамарсан түймэр гарчээ

2014-04-21 10:04:56

Өнгөрсөн долоо хоногт Дорнод аймгийн дөрвөн сумын нутгийг хамарсан их түймэр гарчээ.

Дээрх түймэр орон нутагт ихээхэн хохирол учруулсан бөгөөд Цагаан-Овоо суманд гэхэд л нэг айлын 850 хонь, ямаа галд өртсөн талаар сумын удирдлагууд мэдээллээ. Мөн цөөнгүй тооны үхэр, адуу түлэгдсэн байна.

Тус сумын Засаг даргын Тамгын газар болон сумын “Гамшгаас хамгаалах мэргэжлийн анги” түймрийн голомтоос айл өрхөө нүүлгэх, сэг зэмийг булах ажил хийжээ.

Түймэрт тус сумын IV багийн газар нутгийн 80, III  багийн 60 орчим хувь нь хамрагджээ.

Нийтэлсэн: Д.Жамбалдорж

Дорнодод дөрвөн сумын нутгийг хамарсан түймэр гарчээ  
Үзсэн: 1147 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
202.179.20.xxx [202.179.20.xxx] 2014-04-21 22:09
hvn bvr l dor bvree seremjtei bj gal tvimerees sergiilhkv bl ene metchiln mash ih hohirlg hvvmvvst uchruulh ni bn nshdeeeeeeeeeeeeeeeee

Бидэнтэй нэгдээрэй