Олон нийтийн цахим сүлжээнд энэ оны 9 дүгээр сарын 26-ны өдөр “Чингэлтэй дүүргийн мөрдөн байцаах тасгийн дарга Одончимэг гэгч нь “Прокурорын хэргийг хэрэгсэхгүй болго” гэж мөрдөгчдөө үүрэг өгсөн байгаа юм даа.
Энэ шударга явдал уу” прокурор нь хүн хүчирхийлж, цагдаа нь хэргийг нь хаадаг болсон нийгэм үү?гэх мэдээлэл гарсан.
Уг мэдээллийн дагуу Цагдаагийн ерөнхий газраас албаны шалгалт явуулахад Чингэлтэй дүүрэг дэх цагдаагийн газрын Нэгдүгээр хэлтэст иргэнээс гаргасан гомдол мэдээллийг материалжуулан журмын дагуу тус хэлтсийн гомдол, мэдээллийн бүртгэлийн санд оруулсан, тус хэлтсийн мөрдөн байцаах тасгийн алба хаагчид иргэнээс гаргасан гомдол мэдээллийн дагуу хойшлуулшгүй ажиллагааг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу явуулсан ба цагдаагийн алба хаагчийн буруутай үйл ажиллагаа тогтоогдоогүй.
Уг мэдээлэлд нэр дурдагдсан прокурорт холбогдох хэргийн мөрдөн шалгах ажиллагаа хуулийн хүрээнд явагдаж байгаа болно.
ЦЕГ: Залруулга | ||
Үзсэн: 1304 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.