![](/uploads/202010/news/thumb/059a5de45972cdff9f7a999db81bae27_x3.jpg)
Монголын хөл бөмбөгийн хамгийн нэр хүндтэй тэмцээн болох "Үндэсний Дээд Лиг"-т анх удаа аварга болсон “Атлетик 220” клубт ОУХБХ-ны Ерөнхийлөгч Жианни Инфантино, МХБХ-ны Ерөнхийлөгч А.Ганбаатараар дамжуулан талархлын захидал ирүүллээ.
Энэхүү захидал “Атлетик 220” клубийн эзэн Б.Билгүүний төрсөн өдөртэй давхцаж байсан нь бас нэгэн гэнэтийн бэлэг байлаа. Талархлын захидлыг багийн менежер Б.Эрдэнэбат болон Ахлах дасгалжуулагч ОУХМастер Б.Гарьдмагнай нар гардан авсан юм.
Үзэгчиддээ дахин сануулахад “Атлетик 220” клуб Лигийн зургаадугаар тойргоос хойш 12 тоглолт хожигдоогүй буюу 10 хожиж, хоёр тэнцсэн гайхалтай амжилтыг үзүүлж түрүүлсэн юм. Цар тахлын улмаас нэг ч гадаад тоглогчгүй явагдсан Дээд лиг эцсийн мөч хүртэл сонирхолтой өрнөж, “Атлетик 220”-ийн залуус сүүлийн тойрогт аваргын цомоо өргөх эрхээ гардан авсан билээ.
ОУХБХ-ны Ерөнхийлөгч Жианни Инфантино “Атлетик 220” клубт мэндчилгээ дэвшүүлжээ | ||
Үзсэн: 890 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.