Шууд Chart

Хүүгээ гурван насаар залуужуулсан мэргэн харваач Б. Батбаатар

2013-07-12 19:11:57

Зэвсэгт хүчний “Алдар” спорт хорооны харваач Б.Батбаатар  гэр бүлийнхнийгээ өндөлзтөл мэргэн харвалаа.Тэрбээр түүний эхнэр Монгол Улсын хошой мэргэн цол  С.Энхтунгалаг, дунд хүү спортын мастер Б.Төгсбаатар болон  саяхан БНХАУ-д их сургуулиа дүүргээд ирсэн  Б.Төгсжаргал, Б.Төгс-Эрдэм нар гэр бүлийнхээ хамт хүрэлцэн ирсэн байлаа.
Шилдэг найман эрэгтэй харваач ээлж дараалан сум тавиж байхад Б.Батбаатар мэргэн харваач нилээд тайван харагдсан бөгөөд тавьсан сум нь ээлж дараалан оносоор байсан юм.
Аавынхаа цэцэн харвааг биширсэн бага хүү нь эгчдээ ирж үнсүүлэхдээ “Аавыг хараад гурван насаар залуужлаа” хэмээх нь сонсогдоно. Сүүлийн гурван жилийн буриад сурын харваанд дараалан түрүүлээд байгаа хошой мэргэн харваач С.Энхтунгалаг ч сэтгэл хөдлөлөө нуусангүй. Хүүхдүүдээ татан үнсэнгээ, уухайн түрлэг хадааж байв.
 Хошой мэргэн харваачийн хувьд мөн л шилдэг эмэгтэй шилдэг наймд шалгарсан байсан  тул удалгүй харвахаар босож одлоо. Дөрвөн сумнаас нэг оноод эргэж ирэхдээ “Олон жил сайхан наадаж байна. Энэ жилийн хувьд манайхаас нэг нь л байр эзлэхэд л болно” хэмээн инээсээр ирж суудалдаа тухаллаа.

 

 


 

Нийтэлсэн: Ж.Мядагбадам

Хүүгээ гурван насаар залуужуулсан мэргэн харваач Б. Батбаатар   
Үзсэн: 2435 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй