Шууд Chart

Монголчуудын энгийн хэрнээ хамгийн хүчтэй зэвсэг

2014-04-21 12:56:57

Монголын морин цэрэг бүхэн бугуйл авч явдаг, түүнийгээ чадварлаг хэрэглэж байсныг Европийн цөөн бус жуулчин үзэж, харснаа тэмдэглэн үлдээсэн байдаг.  

Тэгвэл энэ зэвсгийг хуучин монгол бичгээр «ураха» гэж бичдэг. Баруун Монголд бугуйл, Ойрад монголд цалам, гэж хэлэлцдэгээс орос хэлнээ эртний хэлбэрээр «аракан» (уракан) гэж хэвшжээ. Бугуйл бол малчдын ахуйн ердийн хэрэгслийн хувьд нэн эртний гаралтай юм.

Индианчууд Берлиний хоолойгоор дамжин Америк тивд суурьшихдаа бугуйл авч явсныг үзэхэд лав 12000 жилийн настай гэж болно.

Морь малаа барихад хэрэглэдэг болохоор эртний монголчууд бугуйл (ураха буюу урхи)-тай байжээ.

Бат хааны морин цэргийн бугуйлын тухай өрнө дахины судар бичигт цөөнгүй мэдээ байдаг бөгөөд адууны сүүлээр томсон хялгасан бугуйл буюу “арката түрэмгий гогцоо” өрсөлдөгчийнх нь хувьд хамгийн санамсаргүй дайралт болдог тул явган цэрэг бол чирэгдэж, морьт рыцарь аваас унаа зэвсгээсээ салж олзлогдсоноор төгсгөл болдог гэжээ.

Нийтэлсэн: Д.Жамбалдорж

Монголчуудын энгийн хэрнээ хамгийн хүчтэй зэвсэг   
Үзсэн: 2970 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй