Шууд Chart

Анагаахын салбарын Нобелийн эзэд тодорлоо

2020-10-07 10:29:16

Шведийн Каролинский Институтийн Нобелийн хороо Анагаахын салбарын Нобелийн эздийн нэрсийг өнгөрсөн даваа гарагт зарласан байна.

“Гепатит С” вирусийг олж нээсэн Америкийн вирус судлаач Чарльз Райс, Британи гаралтай Канад эрдэмтэн Майкл Хаутон, Америкийн эрдэмтэн, физикч Харви Алтер нар Нобелийн шагнал, түүнийг дагалдан ирдэг 9 сая Швед крон буюу 1 сая гаруй ам.долларыг хуваан авна.

Цусаар дамждаг хамгийн түгээмэл гурван төрлийн гепатит байдаг бөгөөд нэг нь с вирус юм. Гетатит С вирусийг нээснээр цусаар шинжилгээ авах боломж, чадавхыг нэмэгдүүлж, олон сая хүний амийг аврах шинэ эм, бэлдмэлийг гарган авч чадсан  байна. Гипатит вирус нь нь элэгний хатуурал болон элэгний хавдрыг үүсгэдэг.

ДЭМБ-ын судалгаагаар одоогоор дэлхий дээр 70 сая гаруй хүн архаг хэлбэрийн “гепатит с” вирусийг тээгч юм.

АНУ-ын эрдэмтэн, вирус судлаач Чарльз Райс

Британи гаралтай Канад эрдэмтэн Майкл Хаутон

АНУ-ын эрдэмтэн, физикч Харви Алтер

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Анагаахын салбарын Нобелийн эзэд тодорлоо   
Үзсэн: 605 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй