Азийн ардын урлагийн шилдгүүдийг шалгаруулах анхдугаар наадмын оролцогчдын бүртгэл эхэлжээ.
Наадам ирэх зургаадугаар сарын 11-15-нд Улаанбаатар хотноо болох аж. Дэлхийн язгуур урлагийн академи, Ардын урлагийн наадмуудын дэлхийн ассоциациас санаачилсан энэхүү наадмын Монгол дахь зохион байгуулагчаар "Артлар соёл урлаг", 'Туургатан язгуур Монгол" ТББ ажиллаж байгаа юм.
Мөн ЮНЕСКО-гийн Үндэсний хороо, Гадаад харилцааны яам дэмжин ажиллаж байгаа юм байна. Наадамд оролцох гадаадын оролцогчдын бүртгэлийг Ардын урлагийн наадмуудын дэлхийн ассоциацийн вэб хуудсаар бүртгүүлэх бөгөөд Монгол Улсаас оролцох хамтлаг, уран бүтээлчдийн бүртгэл www.artlar.mn цахим хуудаснаа эхэллээ.
Тус цахим хуудсанд наадмын тухай дэлгэрэнгүй мэдээлэл, журам болоод бүртгэлийн хуудас, наадмыг зохион байгуулагчидтай холбогдох хаяг, утас зэрэг бүхий л мэдээллүүдийг багтаасан аж. Уг наадмаас шалгарсан шилдгүүд ирэх наймдугаар сард Болгар улсад болох Ардын урлагийн дэлхийн шилдгүүдийг шалгаруулах наадамд оролцох эрхтэй болох юм.
Азийн ардын урлагийн шилдгүүдийг шалгаруулна | ||
Үзсэн: 986 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.