Шууд Chart

Малчид арьс, ширний урамшуулал авна

2014-04-21 14:39:17

Малчдад арьс, ширний урамшууллыг энэ сардаа багтаан олгох бөгөөд одоогоор материал тулгалт, маягт тараах ажлыг хийж байгаа гэнэ.

Энэ жил арьс, ширний урамшуулалд 20 тэрбум төгрөгийн санхүүжилт төсөвлөжээ.

Үндэсний үйлдвэрт тушаасан нэг ширхэг бодын ширэнд 15 мянга, богийн арьсанд 3000 төгрөгийн урамшуулал олгох аж.

Мал хамгаалах санд арьс, ширний урамшуулал авахыг хүссэн 60 мянган малчин, түүхий эд бэлтгэн нийлүүлэгчдийн материал иржээ.

 

 

Нийтэлсэн: Д.Жамбалдорж

Малчид арьс, ширний урамшуулал авна   
Үзсэн: 810 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй