Шууд Chart

Сотбис дуудлага худалдаагаар 102 каратын үнэт чулуу 16 сая ам.доллараар зарагджээ

2020-10-09 09:32:46

Хонгконгод  болсон  Сотбисийн  дуудлага  худалдаагаар хосгүй ховор   алмаз  эрдэнийн  чулууг  16  сая ам.доллараар  худалдсан  байна.

102 каратын жинтэй  энэ  үнэт  чулуу дэлхий  дээр  дуудлагаар  зарагдсан 8 ийм  хосгүй чулууны нэг  юм байна. Энэ  нь  2 жилийн  өмнө Канадад  олборлосон 271  карат алмазны нэг  хэсэг нь  юм  байна.   ""COVID-19"-ийн цар тахалтай холбоотойгоор  Сотбисийнхон  энэ удаагийн дуудлага худалдаагаа  цахимаар  зохион байгууллаа. 

Мөн  түүхэндээ анх удаагаа  дуудлага худалдааны  эхлэлийн  доод  үнийг  нэрлэлгүйгээр  зохион байгуулсан  учир  үнэ нь   харьцангуй  хямд  байлаа хэмээн  шинжээчид  тодорхойлж байна.

 

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Сотбис дуудлага худалдаагаар 102 каратын үнэт чулуу 16 сая ам.доллараар зарагджээ  
Үзсэн: 549 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй