Шууд Chart

МХБХ-ны их хурал болж, ажлын, аудитын, санхүүгийн тайлангаа батлав

2020-10-09 09:58:30

Монголын хөл бөмбөгийн холбооны есдүгээр их хурал болж, 2019 оны МХБХ-ны ажлын тайлан, аудитын тайлан, санхүүгийн тайлантай танилцаж, баталлаа.

Мөн цар тахалтай холбоотойгоор ОУХБХ, дэлхийн бусад холбоодын адилаар 2020, 2021 оны төсвөө баталсан юм. Түүнчлэн их хурал бүрэн эрхийнхээ дагуу МХБХ-ны дүрэмд хэд хэдэн өөрчлөлт оруулж, дүрмийн өөрчлөлтүүдийг их хурлын дараагаас хүчин төгөлдөр хэрэгжүүлэх болов.

Сонгуулийн хорооноос МХБХ-ны дэд ерөнхийлөгчид нэр дэвшсэн гурван эрхэм хөл бөмбөгийн эв эеийг эрхэмлэн нэрээ татсан талаар их хуралд танилцуулсан юм.

Мөн ёс зүйн хороо, маргаан таслах хороо, сахилгын хорооны гишүүдийг шинэчлэн батлав.

МХБХ-ны их хурал 52 гишүүнтэй ба үүнээс “Зүүн хараа бамбар” клубийн бүрэн эрхийг чөлөөлсөн, тэдний оронд АХБХ-ны клуб лиценжүүлэх хөтөлбөрт тэнцсэн “Атлетик 220” албан ёсоор холбооны гишүүн боллоо.

Монголын хөл бөмбөгийн холбоо 2020-2028 оны хооронд хэрэгжүүлэх урт хугацааны төлөвлөгөөгөө мөн энэ их хурлаар батлав.

Нийтэлсэн: У.Баярсайхан

МХБХ-ны их хурал болж, ажлын, аудитын, санхүүгийн тайлангаа батлав   
Үзсэн: 687 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй