Монгол Улсаас ОХУ-д суугаа Элчин сайд Д.Даваа 2020 оны есдүгээр сарын 24-ний өдөр “Газпром” НХН-ийн Москва дахь төв байранд зочилж, тус нээлттэй хувьцаат нийгэмлэгийн Удирдах зөвлөлийн орлогч дарга бөгөөд “Газпром экспорт” ХНН-ийн гүйцэтгэх захирал Е.В.Бурмистрова-тай уулзав. Уулзалтад “Газпром” НХН-ийн Гадаад худалдаа, эдийн засгийн асуудал хариуцсан 512 дугаар газрын дарга Д.В.Хандога болон ЭСЯ-ны худалдаа, эдийн засгийн асуудал эрхэлсэн ажилтнууд байлцав.
Уулзалтын хүрээнд Элчин сайд Д.Даваа, “Газпром” НХН-ийн Удирдах зөвлөлийн орлогч дарга бөгөөд “Газпром экспорт” ХНН-ийн гүйцэтгэх захирал Е.В.Бурмистрова нар Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн ОХУ-д хийсэн албан ёсны айлчлалын хүрээнд 2019 оны 12 дугаар сарын 5-ны өдөр Сочи хотноо “Монгол Улсын Засгийн газар болон ОХУ-ын “Газпром” нээлттэй хувьцаат нийгэмлэг хоорондын харилцан ойлголцлын Санамж бичиг” байгуулсантай холбогдуулан ОХУ-аас БНХАУ руу байгалийн хий дамжуулах хоолойг Монгол Улсын нутаг дэвсгэрээр дамжуулах боломжийг судлах, байгалийн хий дамжуулах хоолойн урьдчилсан ТЭЗҮ-ийг боловсруулах ажлыг урагшлуулах чиглэлээр авч хэрэгжүүлээд байгаа арга хэмжээний талаар санал солилцож, “Газпром” НХН-ийн мэргэжилтнүүд, хамтарсан ажлын хэсгийн оросын талын төлөөллийг Монгол Улсад зочилж, газар дээр нь хийх шаардлагатай тандалт, судалгааны ажил хийхэд нь ЭСЯ-ны зүгээс холбогдох дэмжлэг үзүүлэхээр тогтсон байна.
“Газпром” НХН-ийн гүйцэтгэх захирал Е.В.Бурмистроватай уулзжээ | ||
Үзсэн: 644 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.