Шууд Chart

Өмнөд хөршид шувууны ханиад газар авч байна

2014-04-21 15:33:58

Хятадын Синхуа агентлагаас “H7N9 шувууны томууны вирусын тархалт өдөр ирэх бүр тархаж байгаа”-г мэдээллээ. Хятадын Жансу мужийн 35 настай эмэгтэй H7N9 вирусээр өвчилсөн нь тогтоогдож, түүнийг өнөөдөр хорионд оруулсан байна. Тус мужид энэ сард долоон хүн уг вирусээр өвчилжээ. Харин энэ оны байдлаар 150 орчим хүн шувууны томуугаар өвчилсний улмаас нас барсан байна. Энэхүү вирус нь шувуу болон шувууны гаралтай бүтээгдэхүүн, агаар дуслын замаар дамждаг тул нийт иргэддээ сонор сэрэмжтэй байхыг анхааруулъя.  
 

Нийтэлсэн: Ж.Тагтаа

Өмнөд хөршид шувууны ханиад газар авч байна   
Үзсэн: 1056 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй