Шууд Chart

Хүчирхийллээр "хүчирхийлэгчид"

2014-04-22 09:31:58

Интернет, цахим ертөнцөөр дамжуулан “од” болох хүсэлд хэт автсан хүмүүс нүцгэн зургаа оруулж, элдэв үгс хэлж бичлэг хийлгээд олны анхааралд төвөггүйхэн орчихдог болж. Энэ эрүүл бус сэтгэлгээг өртөөлөгчид тасрах янзгүй. Тэдний энэ гаж үйлдэл хүүхэд, залууст ямар үлгэр дууриалал үзүүлж буй нь ч тун ойлгомжтой юм.
Хүүхэд минь, дүү нар маань харчихвал яана аа гэсэн эмзэглэл, тэднийг л битгий дууриагаасай гэх санаашрал олон ах, эгч, ээж, аавд төрж буй нь лавтай биз ээ. Хэн нэгэн хүүхний өгзөг, хөхийг өдөржин харж суух “боломж”-ийг фэйсбүүк хуудас олгоод удаж байна. 18+ тэмдэглэгээг эс харгалзан насанд хүрэгчдийн гэх ангилалд багтах бүхнийг эндээс үзэхэд нээлттэй гэх. Гэмт хэрэгтэн болох, улмаар гэмт хэргийн хохирогч болох эрсдэл энэ хуудасны хэрэглэгчдийг цаг ямагт отож байдаг гэдгийг хүмүүс тэр бүр мэддэггүй бололтой. Хэн нэгнийг элдвээр хэлэх, гүтгэх, өдөх, садар самуун сурталчлах гээд хэн нэгний “нууцаар” хийж буй бүхэн энэ хуудаснаа хадгалагддаг ажээ. Бодит бус харилцаа хэдий ч таны тоглоом шоглоомоор бичсэн бүхэн нэг л өдөр өөрийг тань гэмт хэрэгтэн болгож мэдэх юм.   
Цахим ертөнцөөр дамжин олны анхаарлын төвд ороод байгаа нэг хэргийн талаар сийрүүлье. Хэрэг ч гэж дээ хууль хяналтын байгууллагаас хэрэг гэдэг нь эцэслэн шийдэгдээгүй юм л даа. Уг хэргийн хохирогч гэж өөрийгөө нэрлэсэн Г.Дэлгэрмаа гэх бүсгүй сүүлийн үед өөрийн нүүр номдоо Монголын ард түмэнд хандан захидал бичиж, "Мон Эрдэнэ" группийн ерөнхийлөгч П.Энхмөнх намайг ажлын байран дээр минь ирж хүчирхийлсэн гээд байгаа. Гэтэл П.Энхмөнхийн ээж С.Эрдэнэцэцэг нэг сайтад Г.Дэлгэрмаа хүүг нь өдөж хагас нүцгэн зургаа илгээж байсан баримтыг дэлгээд байгаа юм. Unen.mn сайтад бичсэнээр П.Энхмөнх өөрийн фейсбүүк хуудаснаа ид ажиллах насны эрчүүд гадагшаа гарч, Монгол Улсад амьдралын ноён нуруу болсон эр хүн цөөхөн болсныг харамсан өгүүлэхдээ “Монголын хүн амын хүйсийн харьцаа тэгш бус болсон. Нэг эрэгтэй хүнд найман эмэгтэй ногдож байна” гэсэн утга бүхий өгүүлбэр бичжээ. Гэтэл Г.Дэлгэрмаа гэгч бүсгүй “Би чиний найм дахь чинь болъё” гэж зурвас бичээд эхэлсэн байна. Ийнхүү Г.Дэлгэрмаа гэгч удаа дараа өөрийн фейсбүүк хуудаснаа П.Энхмөнхийг өдсөн төдийгүй өөрийнхөө хөхийг гаргасан болон усанд орж байгаа хагас нүцгэн зургуудаа явуулж, “Би ийм секси бүсгүй”, “Миний хөх Apple” гэж өджээ. Тэгэхдээ өөрийнхөө утасны дугаарыг явуулж мессэж хүртэл бичилцэж байсан гэжээ. Үүний хариуд Г.Дэлгэрмаа “Ийм л эхийн хүмүүжлээр өссөн хүүхдүүд тийм бусармаг үйлдэл хийж хөөрхий тэр эцэг нь тэнгэрийн орноос тэнэг шуламтай нөхцөж явснаа бодоод халаглаж суугаа байлгүй дээ. 60 хүрч ухаараагүй та 61 хүрч жаргах уу” гэж бичээд танай гэр бүлийг үеийн үед хараал дагаг гэж хараах, зүхэхийн хоорондуур юм бичжээ. Тэрээр П.Энхмөнх бол масктай араатан байж гэж хүртэл ярилцлага өгөөд байна.  
Ийм хэрэг үйлдэгдсэн байгаад Г.Дэлгэрмаа гэх бүсгүй хохирсон байхыг үгүйсгэхгүй. Гэвч олон нийтийн цахим хуудсаар энэ ингэлээ, тэр тэглээ гэж бичих нь хэр зөв тэмцэл вэ гэдэгт олон хүн эргэлзэж байна. Хохирогч болсон л бол хууль хяналтын байгууллагад хандаад асуудал шийдэгдтэл хүлээх хэрэгтэй байсан болов уу. Гэтэл тэр захидал бичиж, мэдэгдэл хийгээд уйгагүй “тэмцсэн” нь зарим хүний хардаад байгаа шиг ашиг сонирхлын зөрчилтэй байж магадгүй гэх бодлыг улам ихээр төрүүлж буй. Эл хэргээс үүдэлтэйгээр гэртээ хамгаалалт авч, цахим хуудсаа хакердуулсан гэж бичээд Г.Дэлгэрмаа гэх бүсгүйн  цахим ертөнцийн ээлжит “тэмцэл” хэсэг намжаад байна. Харин П.Энхмөнхийн тухайд энэ бүсгүй түүний нэр төрд бүдүүлгээр халдаад байгаа нь үнэн бол бас л хууль хяналтын байгууллагад хандсан нь дээр байх. Тэрээр энэ тухай ам нээхгүй байгаа нь олны танил гэгдэх нэрэндээ эзэн байхыг хүссэнийх байж болох. Бас нөгөөтэйгүүр хэрэг үйлдсэн нь үнэн байгаад хэлэх үггүйдээ дуугаа хураачихсан байх магадлалтай. Ямартай ч тэдний холбогдсон хүчингийн гэх хэргийн талаар цагдаагийн байгууллага мэдээлэл өгөхгүй гэж байна. Сэжигтнээр шалгаж байгаа хүнийг хэрэгтэн болгож бичээд байдаг болохоор сэтгүүлчдэд ийм төрлийн мэдээлэл өгөхгүй гэсэн.
Дээрх үйл явдлын талаар харин цахим ертөнцөд тун онцгүй нөхцөл байдал үүсээд буй. Монголчууд хүчингийн хэргийг жигшин зэвүүцэж “улаан мах”-ны бузар хэрэг гэж нэрлэдэг. Энэ өнцгөөс харвал өсвөр насныханд хамгийн халтай мэдээллээр фэйсбүүкт өрнөж буй хүчингийн гэгдэх дээрх хэргийн талаарх маргааныг нэрлэж болохоор байна. Байнга ийм төрлийн хэргийн мэдээллийг олон нийтийн цахим хуудаснаа байршуулах нь хүчирхийллийг “сурталчилсан” явдал болоод байгаа юм. Өөрөөр хэлбэл, энэ үйлдэл нь эл цахим ертөнцөд нэгдсэн бүх хүнийг хүчирхийллийн мэдээллээр "хүчирхийлж" байгаа үйлдэл билээ. 

Тиймээс насанд хүрсэн хүний эрүүл ухаанаар араасаа алхаж байгаа ирээдүй рүү анхаарч компьютерийн ард хэн сууж байгааг бодолцох нь зүйтэй болов уу. Хүүхэд бол хүүхэд. Томчуудыг дууриах тэдний үйлдэл гэмт хэрэг дээр ч биелэлээ олохыг үгүйсгэх аргагүй билээ. 
Хүн, адгуус амьтнаас юугаараа ялгаатай вэ. Хамгийн голлох ялгаа нь сэтгэхүйн онцлог гэдэгтэй маргах хэрэггүй байх. Ямартай ч хүн адгууснаас илүү ухаантай гэдгээ аль хэдийнэ батлачихаад байгаа. Энэ нь хүний хийж буй үйлдэл, хэлж байгаа үгс, үгүй ядахдаа л ичиж зовох сэтгэлтэй нь холбоотойгоор илэрдэг байж болох юм. Ингэж сэтгээд хүний адгууснаас ялгарах энэ шинжийг товчхондоо ёс зүй гээд тодотгочихвол болох юм л даа.  
Ёс зүйн хэм хэмжээг уландаа гишгэлэх нь зөвхөн хувь хүн таны л асуудал огтоос биш. Тэгэхээр ямар ч зүйлд эрүүл сэтгэлгээгээр хандаж наанадаж л ирээдүй, хойч үеийнхэн надаас суралцаж, миний үйл хөдлөл, биеэ авч яваа байдлыг дууриаж байгаа гэдгийг мартах учиргүй. Тэр тусмаа сайхан бүсгүй, олны танил баян залуугийн амьдрал тэдэнд юу юунаас сонирхолтой санагдаж болох юм шүү дээ. 
 

Нийтэлсэн: Ж.Тагтаа

Хүчирхийллээр "хүчирхийлэгчид"   
Үзсэн: 4460 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
103.26.194.xxx [103.26.194.xxx] 2014-04-28 11:18
Мөнгө горьдож шаалгуулчихаад..
202.126.89.xxx [202.126.89.xxx] 2014-04-26 16:10
Индрагын л захиалга байна. Танай мэдээний сэтгүүлчээр ийм юм бэлдүүлснийг нь мэдэж бгаа. Хүний гуйлтаар эрх чөлөөгөө битгий соль сэтгүүлч сэтэртэй хууль мэдэхгүй хүүхнүүд минь
202.126.89.xxx [202.126.89.xxx] 2014-04-26 16:07
Харин ч хүчирхийлэгчийг ил зарлаж шудрага шийтгэх нь зөв. Тагтаа Чи өөрөө эмэгтэй хүн байж ёстой эрүүл бус юм бичсэн байна. Дээр нь чамд хуулийн мэдлэг ер алга. хэрэг мөн эсэхийг яг тогтоогоогүй гэж яг юу гэсэн үг вэ? Эрүүгийн хэрэг, тэгээд Яллагдагч нь П.энхмөнх, Хохирогч нь Г.Дэлгэрмаа гээд явж байгааг чамаас бусад эрүүл ухаантай нь мэднэ. Чам мэтийн эрүүл бус мэдлэггүй сэтгүүлч сэтэртэй новшнууд харин нийгэмд гай болж бгаа.
202.126.89.xxx [202.126.89.xxx] 2014-04-22 21:23
eruul bus setgelgeetei hun olon bolson sh dee

Бидэнтэй нэгдээрэй