Шууд Chart

Дундговь аймагт үндэсний бичгийн баяр боллоо

2014-04-22 09:57:15

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар, Дундговь аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн Хурал, Засаг даргын Тамгын газар, Сайнцагаан сумын Засаг даргын Тамгын газар, Монголын Үндэсний номын сан, “Бичиг соёл” ТББ хамтран Үндэсний бичиг үсгийн баярын өдрийг энэ дөрөвдүгээр сарын 18-20-ны өдөр Дундговь аймагт зохион байгуулжээ.

Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж “Монгол бичгийн албан хэрэглээг нэмэгдүүлэх зарим арга хэмжээний тухай” 2010 оны долоодугаар сарын зургааны өдөр 155 дугаар зарлиг гаргасан билээ. Дундговь аймгийнхан уг зарлигийг хэрэгжүүлэх талаар ихээхэн анхаарч, идэвх чармайлттай ажиллаж байгаа юм.

Тус аймагт болсон Үндэсний бичиг үсгийн баярын өдрийн хүрээнд "Хүмүүн бичиг” сонины эрхлэгч Б.Элбэгзаяа ерөнхий боловсролын сургуулийн монгол хэл, уран зохиолын багш нар, сурагчдын дунд монгол бичиг, монгол бичгийн талаарх төрийн бодлогын тухай лекц уншиж, Монголын Үндэсний номын сан болон уран бичээч Д.Ганбаатар монгол уран бичлэг, монгол бичгийн дурсгалт ховор номын үзэсгэлэн гаргав.

Сайнцагаан сумын Засаг даргын Тамгын газар, Ерөнхий боловсролын сургуулиас Монгол Улсын гавьяат багш Д.Цэвээнравданы нэрэмжит монгол бичгийн олимпиадыг сурагчдын дунд зохиолоо.

Нийтэлсэн: Д.Жамбалдорж

Дундговь аймагт үндэсний бичгийн баяр боллоо  
Үзсэн: 1040 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй