Шууд Chart

Улиастайд шинэ хороолол барина

2014-04-22 10:57:13

 

Завхан аймгийн Улиастай хотын 1000 айлын орон сууцны төслийн зураг төслийг "Аркетайп Монголиа” группийн төслийн багийнхан танилцууллаа.

 

Төслийн багийнхан орон сууцны хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөг 2013-2018 он хүртэл хоёр үе шаттай хэрэгжүүлэхээр болжээ. Үүнээс эхний ээлж нь 2013-2015 он, хоёр дахь ээлж нь 2015-2018 он хүртэл байхаар тооцоод байгаа юм.
Улиастай хотын Өлзийт багийн Өгөөмөрийн аманд орших Дэнжийн хэсэгт үйлдвэрийн бүсийн баруун талд байршилтай “Өгөөмөр” хорооллын хэсэгчилсэн төлөвлөгөөг Азийн бүс нутгийн шилдэг 100 компаниас 7-д жагсдаг “Аркетайп Монголиа” ХХК ийнхүү хийж гүйцэтгээд байна. 
 
Мөн энэхүү хотхоны төлөвлөлтөд эрүүл агаартай ногоон байгууламж, амралт зугаалгын байршлууд, эрчим хүчний хэрэглээг 40 хувиар, цэвэр усны хэрэглээг 33 хувиар багасгах зорилт тавьж нар, салхи сэргээгдэх эрчим хүчийг ашиглах нөхцөлийг бүрдүүлсэн байна. Манай аймгийн цаг агаар, хүн амын тоо, бусад хүчин зүйлийг судалсны үндсэн дээр мэргэжлийнхний зүгээс тав хүртэлх давхар барилга барихад тохиромжтой гэж үзжээ.
 
Түүнчлэн энэхүү хотхонд эдэлбэрт газартай амины орон сууц 67, Townhouse 79,  хоёр давхар барилга 120, гурван давхар барилга 270, дөрвөн давхар барилга 184, таван давхар барилга 80 нийт 800 хүний орон сууц мөн цэцэрлэг хоёр, бүрэн дунд сургууль нэг, эрүүл мэндийн төв нэг, төрийн захиргаа нэг, худалдааны төв 11-ийг 2014-2018 онд барьж байгуулахаар төлөвлөжээ.
 
Нийтэлсэн: Д.Жамбалдорж

Улиастайд шинэ хороолол барина  
Үзсэн: 1788 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
b [122.201.19.xxx] 2017-02-03 13:18
ene ch hulih gazardaa

Бидэнтэй нэгдээрэй