![](/uploads/201404/news/thumb/adb0dfe7989a869b73fd76c874756d5e_x3.jpg)
Нийтийн дууны шилдгүүдийг тодруулах “Алтан хуур” наадам өнөөдөр болно. Наадамд нийт 60 уран бүтээлч, байгууллага "Нийтийн дууны шилдэг эрэгтэй дуучин", "Нийтийн дууны шилдэг эмэгтэй дуучин", “Нийтийн дууны шилдэг хос дуучин”, “Нийтийн дууны шилдэг яруу найрагч”, “Нийтийн дууны шилдэг хөгжмийн зохиолч”, “Нийтийн дуунд үнэтэй хувь нэмэр оруулсан уран бүтээлч”, “Нийтийн дуучны шилдэг концерт”, “Нийтийн дуучны шилдэг аялан тоглолт”, “Нийтийн дуучны шилдэг цомог”, “Нийтийн дуучны шилдэг студи”, “Нийтийн дуучны шилдэг видео клип”, “Олон нийтийн сэтгэлд хүрсэн дуу" гэсэн 12 төрөлд өрсөлдөж шилдгийг шалгаруулах юм.
Нийтийн дууны дуучдын шилдгийн шилдгүүдийг тодруулах "Алтан хуур-2014" наадам улаан хивсний ёслолоор эхлэж, нийтийн дууны урлагийн үе үеийн төлөөлөл болсон дуучид, хөгжмийн зохиолчид, яруу найрагчид, студи продакшнууд, урлаг судлаачид, эрдэмтэн, доктор, шүүмжлэгчид оролцох юм.
Наадмын улаан хивсний ёслол 17:00 цагт Монгол бөхийн өргөөний гадна болох бол 20:00 цагаас шагнал гардуулах ёслолын ажиллагаа, гала тоглолт эхлэх юм байна.
Нийтийн дууны шилдгүүд өнөөдөр тодорно | ||
Үзсэн: 829 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.