Нийслэлийн Засаг дарга энэ онд хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтаар хийгдэх сургууль, цэцэрлэгийн цогцолбор барилгын газар, авто замын трасс чөлөөлөлтийг эрчимжүүлэх үүргийг нийслэлийн Өмчийн харилцааны газар, дүүргүүдийн Өмч, газрын харилцааны албадад өгсөн.
Нийслэлийн Засаг даргын үүргийн дагуу сургууль, цэцэрлэгийн цогцолборын ажлын газар чөлөөлөх ажил 50 хувьтай үргэлжилж байна.
Өнөөдрийн байдлаар өөрийн эзэмшил газар дээрээ өргөтгөл хийгдэх арав, сул чөлөөтэй газартай ес, нөхөн олговор олгох тухай захирамж гарсан гурав, захирамжийн төсөлд санал авч байгаа гурав, нөхөн олговортойгоор чөлөөлсөн есөн нэгж талбар байгаа юм.
Харин авто замын ажлын трасс чөлөөлөлт 50 гаруй хувьтай үргэлжилж байна. Нийт 1008 нэгж талбарын 289 089 м2 буюу 28.9 га газрыг чөлөөлж нийтийн эзэмшилд шилжүүлнэ.
Газар чөлөөлөх ажил үргэлжилж байна | ||
Үзсэн: 1225 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.