Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын 90 жилийн ойн баяр ирэх долоодугаар сарын 24-нд тохиох юм.
Тус сумын нутгийн зөвлөл, орон нутгийн удирдлага, уугуул иргэдийн санаачилгаар түүхт ойдоо зориулсан хандивын тоглолт "UB Palace"-ийн концертийн их танхимд энэ сарын 29-нд болно.
Эрдэнэцагаан сум нь төр шашны нэрт зүтгэлтэн Егүзэр хутагт Ж.Галсандашийн төрөлх нутаг юм.
Хутагтаа сүсэглэж, дээдэлдэг нутгийн ард түмэн энэхүү тоглолтоор дамжуулан Дээрхийн гэгээнтэн XIV Далай ламын тодруулсан Хутагтын хойд дүрийн айлдварыг сонсох боломжтой.
Тоглолтод урилгаар 20 гаруй бүтээлч оролцох юм. Уран бүтээлчдийн дуулах дууны ихэнх шүлгийг Эрдэнэцагаан сумын уугуул яруу найрагч С.Амартайван, Л.Лутбаяр нар бичжээ.
Эрдэнэцагаан сумын хандивын тоглолт болно | ||
Үзсэн: 1783 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.