
Малчид, иргэд, тариаланчдад зориулсан мэдээ: Ойрын хоёр хоногтоо ихэнх нутгаар цаг агаар тогтуун байна.
2020 оны 10 дугаар сарын 21-ний 20 цагаас 10 дугаар сарын 22-ны 20 цаг
хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ
Агаарын температур: Шөнөдөө Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Туул, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр 11-16 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 0-5 хэм, бусад нутгаар 6-11 хэм хүйтэн, өдөртөө Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Туул, Тэрэлж, Халх голын хөндийгөөр 2-7 хэм, Их нууруудын хотгор, Хангайн нурууны өвөр бэл болон говийн бүс нутгийн баруун хэсгээр 11-16 хэм, бусад нутгаар 5-10 хэм дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 13-15 хэм, бусад хэсгээр 8-10 хэм хүйтэн, өдөртөө 5-7 хэм дулаан байна.
2020 оны 10 дугаар сарын 23-наас 10 дугаар сарын 27-ныг
хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв
24-нд баруун аймгуудын нутгийн баруун хэсгээр, 25-нд баруун аймгуудын нутгийн хойд хэсэг, төвийн аймгуудын ихэнх нутгаар, 26-нд нутгийн зүүн хэсгээр цас орж, цасан шуурга шуурна. Салхи 24-нд Алтайн салбар уулсаар, 25-нд нутгийн зарим газраар, 26-нд говь, тал, хээрийн нутгаар секундэд 15-17 метр хүртэл ширүүсч, шороон шуурга шуурна. Өдөртөө дулаарч Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 8-13 хэм хүйтэн, өдөртөө 3-8 хэм дулаан, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 3 хэм дулаанаас 2 хэм хүйтэн, өдөртөө 13-18 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 3-8 хэм хүйтэн, өдөртөө 8-13 хэм дулаан байна. 25-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 26-нд нутгийн зүүн хэсгээр хүйтэрнэ.
ЦАГ УУР, ОРЧНЫ ШИНЖИЛГЭЭНИЙ ГАЗАР
УРЬДЧИЛАН МЭДЭЭЛЭХ ХЭЛТЭС
Улаанбаатарт шөнөдөө 10 хэм хүйтэн | ||
Үзсэн: 562 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.