НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 75 дугаар чуулганы Дөрөвдүгээр хорооны хуралдаанд Монгол Улсаас НҮБ-ын дэргэд суугаа Байнгын төлөөлөгч В.Энхболд тэргүүтэй төлөөлөгчид оролцож байна.
Тус хорооны 10 дугаар сарын 20-ны өдрийн бүгд хуралдаанд НҮБ-ын Энхийг сахиулах ажиллагаан дахь Монгол Улсын оролцоо, Засгийн газрын байр суурийг илэрхийлж, Байнгын төлөөлөгч В.Энхболд үг хэлэв.
Байнгын төлөөлөгч В.Энхболд Монгол Улсын Засгийн газар НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын Энхийн ажиллагааны чиглэлээр гаргаж буй санал, санаачилгууд, тэр дундаа “Action for Peacekeeping – A4P” санаачилгыг дэмжиж, тунхаглалд нэгдсэнийг онцлон тэмдэглэж, НҮБ-ын Энхийг сахиулах ажиллагааны үүрэг гүйцэтгэл, хариуцлагын чиглэлээр хийгдэж байгаа санал, санаачилгыг Монгол Улс өндрөөр үнэлж байгааг онцлон тэмдэглэсэн байна.
НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 75 дугаар чуулганы Дөрөвдүгээр хорооны хуралдаанд оролцож байна | ||
Үзсэн: 961 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.