Шууд Chart

Нийтийн тээврийн хөгжлийн гарцыг хайна

2014-04-22 14:32:17

Нийтийн тээврийн үйлчилгээ эрхлэгч төрийн болон хувийн хэвшлийн 25 байгууллага, салбарын удирдах байгууллагууд хамтарч “Нийтийн тээврийн хөгжлийн гарц”-аа тодорхойлохоор маргааш чуулна.
Анх удаа зохион байгуулагдаж байгаа тус  чуулганыг  60 жилийн ойгоо тэмдэглэж байгаа нийтийн тээврийн ууган байгууллага “Автобус нэг” ОНӨҮГ-аас санаачлан ерөнхий зохион байгуулагчаар “Автобус нэг” ОНӨҮГ  , “Автобус-3” ОНӨААТҮГ, хамтран зохион байгуулагчаар “Тэнүүн Огоо” ХХК ,  “Цахилгаан тээвэр” ОНӨААТҮГ,  Монголын нийтийн зорчигч тээврийн хөгжлийн консерциум оролцоно.
Тус чуулганд  “Авто замын тээврийн салбарт төрөөс баримтах бодлого”-ын баримт бичгийн төслийн талаар ЗТЯ-ны Авто тээврийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын мэргэжилтэн Т.Мягмарсүрэн, Нийслэлийн тээврийн газрын дарга Ч.Энхбат нийтийн тээврийн салбарт 2016 он хүртэл барих бодлогын талаар танилцуулна. Түүнчлэг тус салбарын “Хүний нөөцийн бодлого стандарт” сэдвээр  “Автобус нэг” ОНӨҮГ-ын дарга Ц.Одонтунгалаг, “Нийтийн зорчигч тээврийн өчигдөр, өнөөдөр, маргааш” сэдвээр  “Тэнүүн дэлгэр” ХХК захирал, Монгол Улсын зөвлөх инженер С.Энхболд, “Монголын нийтийн зорчигч тээврийн тогтвортой ухаалаг тогтолцоог бүрдүүлж хөгжүүлэх”  сэдвээр  “Монголын нийтийн зорчигч тээврийн хөгжлийн консерциум”-ын ерөнхийлөгч, Доктор Д.Баярсайхан “Маршрут төлөвлөлт” сэдвээр  “АВТОБУС-3” ОНӨААТҮГ-ын ерөнхий мэргэшсэн инженер С.Эрдэнэтовч,
“Төр хувийн хэвшлийн түншлэл” сэдвээр “Тэнүүн Огоо” ХХК захирал А.Ганхуяг нар тус тус илтгэл тавьж, хэлэлцүүлэг өрнүүлэх  юм байна.
Чуулганыг зохион байгуулснаар Нийтийн тээврийн салбарын туулж өнгөрүүлсэн замнал, өнөөгийн нөхцөх байдлаа дүгнэсний үндсэн дээр ирээдүйд барих бодлого, хөгжлийн гарцыг тодорхойлох зорилготой юм. Нийтийн тээврийн салбарынхан зорчигчийн аюулгүй байдлыг хангасан шуурхай, тасралтгүй, соёлтой үйлчилгээг иргэн бүрт хүргэж,  нийслэлийн соёлыг түгээхийн төлөө нэгдэж байна.
 

Нийтэлсэн: Ж.Тагтаа

Нийтийн тээврийн хөгжлийн гарцыг хайна  
Үзсэн: 1896 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
103.26.194.xxx [103.26.194.xxx] 2014-04-22 20:14
эрхэм жолооч та авто тээврийнхээ улсын татвараа төлсөн үү? та авто тээвэртэй холбоотой бүхий л мэдээллээ цаг алдалгүй авто тээврийн төвлөрсөн лавлах 19001973-аас лавлаарай.
103.26.194.xxx [103.26.194.xxx] 2014-04-22 20:14
эрхэм жолооч та авто тээврийнхээ улсын татвараа төлсөн үү? та авто тээвэртэй холбоотой бүхий л мэдээллээ цаг алдалгүй авто тээврийн төвлөрсөн лавлах 19001973-аас лавлаарай.

Бидэнтэй нэгдээрэй