Шууд Chart

Уран бүтээлчид нэгдэж байна

2014-04-22 18:10:22

Сэлэнгэ аймгийн хүсэл биелүүлэгч “ЭЭЖ МОД”-ны ойр орчмыг цэвэрлэж, байгаль эхээ хайрлах аян, аялалд дуучид, загвар өмсөгчид, яруу найрагчид, гээд олон салбарын залуус нэгдсээр байна. Төрөл бүрийн мэргэжилтэй залуус өөр өөрийн чадах бүх л бололцоогоороо туслан арга хэмжээнд дэмжлэг үзүүлж байгаад зохион байгуулагчид ам сайтай байна.
Тус өдөр эх орноо хайрлан хамгаалах чин хүсэлтэй залуусыг нэгэн дээвэр дор нэгтгэж экологийн тэнцвэртэй байдлыг бий болгох үүднээс нэгдсэн уран бүтээлчид хээрийн тоглолтоороо бэлэг барьж, яруу сайхан монгол хэлийг утга төгөлдрөөр илэрхийлэгч олон яруу найрагчид байгаль эхээ хайрлан уриалсан уран бүтээлээ өргөх аж.
Уг аялалд Улаанбаатар, Дархан, Эрдэнэт хотуудаас залуус олноороо нэгдэж замдаа тал талаасаа цуглах гэнэ. Мөн Сэлэнгэ аймгийн Сэлэнгийн аялагч залуусын групп цаанаас  олуулаа нэгдэн ирэх ба нийтийн цэвэрлэгээгээр гарах хог тээвэрлэх 25 тн гурван том машин бэлдсэн байна.
Эх орондоо хайртай хүн бүхнийг уриалж буй энэ аялалд нас хүйс, ажил мэргэжил хамаарахгүй нэгдэж байгаа учир таныг ч бас аялалд нэгдээрэй гэж уриалах байна.
 

Нийтэлсэн: Ж.Тагтаа

Уран бүтээлчид нэгдэж байна  
Үзсэн: 1138 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй