Шууд Chart

ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулбал нас уртадна

2020-10-24 07:50:28

Өнөөдөр аргын тооллын 2020 оны аравдугаар сарын 24. Санчир гараг. Билгийн тооллын XVII жарны "Хотолыг баригч" хэмээх Шороон хулгана жилийн намрын адаг өлзийт улаан нохой сарын Билгийн тооллын 8. Бямба гараг. Яруу эгшигт одтой, дөрвөн ногоон мэнгэтэй цагаан хулгана өдөр.

Барилдлага: Шид
Шүтэн барилдлага: Төрөн түгэхүй    
Суудал: Ус

Өдрийн наран 7 цаг 25 минутад мандан, 17 цаг 48 минутад жаргана. Тухайн өдөр луу, бич жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба гахай, хулгана жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр буян номын үйлд шамдах, бүтээл туурвил эхлэх, худалдаа арилжаа хийх, бизнэс эхлэх, зэрэг дэвших, лусыг тахих, хүүхэд үрчлэн авах, хур оруулах, дархны үйлд сайн.

Улааны үйл, төлгө тавих, морь уралдах, сэтгэлд сэвтэй газар очиход муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, туулай, морь, бич, тахиа болой. Хол газар яваар зүүн зүгт одогсод мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал нас уртадна хэмээжээ.


ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулбал нас уртадна  
Үзсэн: 1034 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй