Шууд Chart

ӨНӨӨДӨР: Нийслэлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зөвлөл хуралдана

2014-04-23 06:32:30

Өнөөдөр УИХ-аар:

09:00 цагт Эдийн засгийн байнгын хорооны хуралдаан  “А” танхимд:

09:00 цагт  Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны хуралдаан “Б” танхимд:

14:00 цагт  Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай болон холбогдох бусад хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий  Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны ажлын дэд хэсгийн хуралдаан 334 тоот өрөөнд;

14:00 цагт Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороо Эрүүл мэндийн яамны болон эмнэлгүүдийн удирдлагуудтай уулзалт, ярилцлага  “Б” танхимд:

-*-

09:00 цагт Эрчим хүчний сайд М.Сономпил эрчим хүчний салбарын томоохон бүтээн байгуулалт болох Амгалан ДС-ын болон ДЦС-3, ДЦС-4-ын 50-124 МГв-ын өргөтлгөлийн үйл явцтай газар дээр танилцана. Сэтгүүлчдийг өглөө 09:00 цагт Соёлын төв өргөөний хойд талаас автобусаар авч явна. Өдөр 13:00 цагт буцааж хүргэж өгнө. Утас: 99773800, 88008516

10:00 цагт эхний болон 2 дахь жилдээ ажиллаж байгаа сургалтын менежерүүдийн сургалт Багшийн хөгжлийн ордог 605 тоотод эхэлнэ. Энэхүү сургалтанд Зүүн болон Хангайн бүсийн нийт 78 менежерүүд хамрагдаж байгаа юм. У тас: 97113649

10:00 цагт Дэлхийн номын өдрийг тохиолдуулан Олон улсын техник технологийн номын үзэсгэлэнг  ШУТИС-ийн төв байрны арын "Open air" талбайд зохион байгуулах юм байна. 

11:00 цагт Эдийн Засгийн Хөгжлийн Яамны Инноваци, Төр-Хувийн хэвшлийн түншлэлийн газрын дарга С.БЭХБАТ "11 11 төв"-д ажиллана.

11:00 цагт “Зууны мэдээ” сонины Үндэсний мэдээллийн төвд  Нийслэл болон дүүргийн өмнөх Засаг дарга нар, газрын албаныхан эрх мэдлээ урвуулан ашиглаж Гачууртын иргэдийг ихээхэн хохироосон талаар Иргэдийн төлөөлөл Хохирогчдын эрх ашгийг хамгаалах шударга төв хамтран хэвлэлийн бага хурал зарлалаа.

11:00 цагт Улаанбаатар хот аялал жуулчлалыг хөгжүүлж 2030 он гэхэд жилдээ 5 сая жуулчин хүлээн авах зорилт бүхий “Найрсаг Улаанбаатар” хөтөлбөрийг  хэрхэн хэрэгжүүлэхээр төлөвлөж байгаа талаар сэтгүүлчидтэй "Зангиагүй уулзалт" хийнэ. Уулзалт Хангарьд ордны 14 давхарт болно. Утас: 88781218, 325044

11:00 цагт Нийслэлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зөвлөлийн хурал НЗДТГ-ын А танхимд болно. Хурлаар нийслэлд үйл ажиллагаа явуулж байгаа бар, цэнгээний газар, зочид буудлуудад үйлдэгдэж байгаа гэмт хэргийн талаар танилцуулга хийнэ.   Утас: 91040607 325044

11:00 цагт МАХН-ын удирдлагууд Германы Эбэртийн сангийн төлөөлөгчидтэй гэрээ хийж гарын үсэг зурна. Арга хэмжээ МАХН-ын төв байранд болно.

12:30 цагт “Зууны мэдээ” сонины Үндэсний мэдээллийн төвд  Чингис бонд, Самурай бондын гэрээг олон нийтэд ил болгохыг шаардсан иргэд хэвлэлийн бага хурал зарлалаа.

13:00 цагт "Уншъя, Эргэцүүлье" шилдэг шүүмж, сэтгэгдэл бичих уралдааны шагнал гардуулах ёслолын ажиллагаа Интерном номын дэлгүүрийн төв салбарт  болно.

16:00 цагт ШУТИС, ҮТДС-ийн уран бүтээлч багш нар “Тэнхлэг” – 2014 үзэсгэлэнгээ урлаг сонирхогч, үзэгч олондоо толилуулна.
Утас: 327474

16:00 цагт Сүхбаатар дүүргийн ЗДТГ-ын Хурлын танхимд Монгол Улсад генерал цол бий болсны 70 жилийн ойг тохиолдуулан Сүхбаатар дүүргийн ЗДТГ Цэргийн штаб генералууддаа хүндэтгэл үзүүлэх арга хэмжээ болно. Утас: 99767480

Өнөөдрөөс бага оврын автобусны үйлчилгээний чиглэлд өөрчлөлт орж байна. Холбогдох мэдээллийг Холбогдох мэдээллийг бид тун удахгүй хүргэх болно.

Нийтэлсэн: Web admin

ӨНӨӨДӨР: Нийслэлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зөвлөл хуралдана  
Үзсэн: 1773 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй