Шууд Chart

Ерөнхийлөгч үү... Хаг өвс үү...

2014-04-23 09:01:25

Хорвоо ертөнцийг танин мэднэ гэдэг аугаа үйлс. Шинээр үүсэн хөгжиж байгаагаас эхлээд мөхөн сөнөж буй ан амьтад, ургамлын төрөл зүйлс гээд тоочоод барамгүй их танин мэдэхүйн орчин биднийг хүрээлж байна. Тэр бүхнийг энд тоочилгүйгээр дэлхийд алдартай хүмүүсийн нэрээр нэрлэгдсэн зарим нэг ан амьтад, ургамлын төрөл зүйлүүдээс цөөн хэдийг та бүхэнд толилуулъя.

Дэлхийн нэр нөлөө бүхий нэгэн цахим хуудсанд мэдээлснээр 24 мянга орчим төрлийн амьтан, ургамлыг олны танил хүмүүсийн нэрээр нэрлэсэн байдаг гэнэ.

Жишээлбэл, АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обамагийн нэрээр нэрлэгдсэн мөөгний төрлийн хаг өвс, Адольф Гитлер нэртэй цох, үзэсгэлэнт Анжелина Жолигоор нэршсэн үзэмж муутай аалз, Арнольд Шварценеггерийн нэр нэгт дугуй цох, Ямайкийн дуучин, хөгжимчин Боб Марлигийн нэрээр нэрлэсэн эл шимэгч, Лэйди Гага нэртэй хэдгэнэ гэх мэтээр цааш үргэлжлэх аж.

Энэ мэтээр алдартнуудын нэрийг хүртсэн эдгээр ургамал, амьтдын төрөл зүйлүүд цаашид ч нэмэгдэх нь мэдээж юм.

Barack Obama - Caloplaca Obamae

Барак Обама ба Caloplaca Obamae

 

Лэйди Гага ба Aleiodes Gaga

Арнольд Шварценеггер ба Agra Schwarzeneggeri

 

Үзэсгэлэнт Анжелина Жоли ба үзэмж муутай Aptostichus Angelinajolieae

Нийтэлсэн: Web admin

Ерөнхийлөгч үү... Хаг өвс үү...  
Үзсэн: 3003 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй