Шууд Chart

“Соёл, спортын цогцолбор” төвийн барилгын шав тавьжээ

2014-04-23 09:01:20

 

Монгол Улсын баруун бүсийн хөгжлийн төв Ховд аймаг дахь Цэргийн гавьяаны улаан тугийн одонт Хатанбаатар С.Магсаржавын нэрэмжит Зэвсэгт хүчний 0123 дугаар ангид “Соёл, спортын цогцолбор” төвийн барилгын шав тавилаа. 

 

Энэхүү төвийг байгуулснаар Батлан хамгаалах, Зэвсэгт хүчний бүтээн байгуулалтын ажлын нэг зорилт болох “Баруун бүсийн сургалтын нэгдсэн төв” бий болгох ажил өрнөх юм.
 
Цогцолбор төвийн ажлыг Зэвсэгт хүчний барилгын цэргийн 339 дүгээр анги энэ оны 11 дүгээр сард ашиглалтад өгөхөөр ажлаа эхлүүлжээ.
 
Зэвсэгт хүчний алба хаагчдад төдийгүй нутгийн ард олонд урлаг соёлын үйлчилгээ үзүүлэхээс гадна хүүхэд залуучуудыг эрүүл чийрэг бие бялдартай иргэн болгон төлөвшүүлэх зорилготой цогцолборын шав тавих ажиллагаанд Батлан хамгаалахын дэд сайд А.Баттөр, ЗХЖШ-ын хангалт үйлчилгээний газрын дарга, бригадын генерал Д.Даваа, БХЯ-ны Барилга захиалагчийн албаны дарга, дэд хурандаа О.Заяамандах нар болон Ховд аймгийн Засаг дарга Д.Цэвээнравдан, орон нутгийн иргэд оролцжээ.
Нийтэлсэн: Д.Жамбалдорж

“Соёл, спортын цогцолбор” төвийн барилгын шав тавьжээ  
Үзсэн: 1130 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй